
Ш.Бямбадорж
Дэд захирал
Веллком компани 2016 оноос эхлэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу УУХҮЯ-аас олгосон импортын тусгай зөвшөөрлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Бид ОХУ-ын “Роснефть-Монголия” ХХК болон бусад гадаад нийлүүлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан газрын тосны бүтээгдэхүүнтэй холбогдсон үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүний чанарыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.
Дизель түлшийн тээвэрлэлт, хадгалалтын явцад чанарын алдагдалгүйгээр харилцагчийн гарт хүргэхийн тулд чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэн, амжилттай ажиллаж байна.
Манай компани өнөөдрийн байдлаар 300 гаруй харилцагчидад стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг, зах зээлд өрсөлдөхүйц үнээр, түргэн шуурхай нийлүүлсээр байна.
1,000,000+ тн

2016
Үүсгэн байгуулагдсан он
300+
Харилцагч байгууллагууд
15+
Жилийн туршлага
100%
Чанарын баталгаа
EASY
Харилцагчийн цагийг хэмнэж, олон шат дамжлагагүйгээр захиалгыг түргэн шуурхай биелүүлнэ. Таны хэрэгцээг бид хурдан шийднэ.
EFFICIENT
Харилцагчдыг салбарын талаар шинэ судалгаа, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллана. SAP, ERP системд суурилсан үйлчилгээг үзүүлнэ.
ENERGY
Лабораторийн шинжилгээгээр батлагдсан чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Үргэлж зах зээлийн өрсөлдөхүйц үнийг санал болгоно.

Манай байгууллагыг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, харилцагч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
“Веллком” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний салбарт хөл тавьснаас хойш даруй 10 жилийн ойтой золголоо.
Энэ хугацаанд бид Монгол Улсын зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа бүхий л шатанд чанар, аюулгүй байдал, ил тод байдлыг эрхэмлэн ажиллаж ирлээ.
Манай компани дэвшилтэт технологи бүхий, өндөр багтаамжтай бүрэн автомат агуулахын цогцолборыг бий болгож, эрчим хүчний салбарт найдвартай, тасралтгүй нийлүүлэлтийг хангах зорилтоо тууштай хэрэгжүүлж байна.
Бид хэрэглэгч бүрт хялбар, шуурхай үйлчилгээ, үр ашигтай, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа, чанарын баталгаатай бүтээгдэхүүн, шийдлийг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй билээ.
Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэгч бус, харин та бүхний бизнес, өдөр тутмын хэрэгцээг дэмжигч, үнэ цэнэ бүтээх түнш байхыг эрмэлздэг.
Харилцагчийн цагийг хэмнэсэн уян хатан үйлчилгээ, салбарын судалгаа мэдээлэлд тулгуурласан мэргэжлийн шийдэл, лабораторийн баталгаатай чанар, өрсөлдөхүйц үнийн бодлого нь бидний үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.
Ирээдүйд бид илүү ухаалаг, үр ашигтай, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж, салбартаа шинэ жишиг тогтоохын төлөө тасралтгүй хөгжих болно.
Таны итгэл бол бидний хамгийн эрхэм үнэт зүйл юм.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч, харилцагч Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Манай хамт олон дэлхийн стандартад нийцсэн, чанарын өндөр түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг эрхэмлэн ажилласаар байна.
Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, илүү гэрэлтэй ирээдүйг бүтээх их үйлсэд Та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Ц. Амраа

Ш.Бямбадорж
Дэд захирал

О.Болорцэцэг
Борлуулалт, хангамжийн албаны дарга

Б.Шинийннэгэн
Ерөнхий нягтлан бодогч

Э.Баярбаатар
Ерөнхий инженер

Ц.Алтангэрэл
ГТБА-ын дарга

О.Ууганбаяр
ХАБ-ын инженер

Х.Айна
Гадаад худалдааны менежер

С.Түмэнбаяр
ГТБА-ын инженер
Борлуулалтын алба